Tuesday 8 December 2009

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дусал нэмэрлэхүй.

Нэгдүгээр багц.
Монгол улсын xүн амын тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд үүнээс 40-50%-ийг гэр хорооллын айл өрх эзэлдэг гэж бодож байна. Эрс тэс уур амьсгалтай, өвлийн үнэмлэхүй градус нь 30 хэм хүйтэн нөхцөлд айл өрх нүүрс, модийг түлш болгон хэрэглэж байгаа нь Улаанбаатар хотын агаарт байх хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Иймээс гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн болон бие даасан дулаан хангамжид нэн яаралтай холбох. Гэхдээ нар, салxи, газар доорхи гүний дулааны эрчим хүчийг одоо байгаа төвлөрсөн системтэй хослуулан ашиглах нь хамгийн тохиромжтой арга юм. Дэлхийн дулаарлын эсрэг улс орон бүр өөр өөртөө зорилго, төлөвлөгөө боловсруулж, чадварлаг хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол Дани улс. Дани улс нийт эрчим хүчнийхээ 30%-ийг Салхин эрчим хүчээр хангаж байдаг. Хятад нийт эрчим хүчнийхээ 15%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллын айл өрхийг нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчний бие даасан систем суурилуулах, одоо байгаа инженерийн шугам сүлжээнд холбох төслийг төрөөс дэмжиж ажил хэрэг болгох нь зүйтэй. Сэргээгдэх эрчим хүч нь техник технологи болон эдийн засгийн хувьд ашиггүй, өртөг өндөр учир улс орны практикт олон төрлийн эрх үүсвэрийг хослох замаар эрчим хүчээ гарган авах хандлагатай болжээ. Энэ практикийг манай оронд хэрэгжүүлэх нь гэр хорооллоос гарч байгаа хүлэмжийн хийг арилгах бүрэн боломжтой.

Хоёрдугаар багц.
Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг хот төлөвлөлтөнд тусгах нь нэн чухал юм. Шанхай хот 10-аад жилин өмнө агаарын бохирдол их, утаа тортог болсон хот байсан бөгөөд тэр үеээс хот төлөвлөлтөнд ногоон байгууламж босгох ажлыг тусгаж өгсөнөөр агаарын бохирдолоо мэдэгдэхүйц хувиар бууруулсан гэж хотын иргэд ярдаг.
Утаанбаатарыг Ногоонбаатар хот болгох арга хэмжээг албан байгууллага, пүүс компани, хамт олон, олон нийтэд танилцуулах. Төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх, социализмын дэг журмаар явах нь зүйтэй. Үүргээ онцсайн биелүүлсэн албан байгуулгыг олон нийтэд сурталчилах, биелэлт муутай хамт олныг тв-ээр олон нийтэд ил тод гаргах арга хэмжээ авах зүйтэй.

Гуравдугаар багц.
Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжилд анхаарал хандуулах зүйтэй. Уг нь эхлээд хөдөө орон нутагт ажлын байр бий болговол Утаанбаатар хот маань Улаанбаатар хот болж болохоор байгаа юм шүү дээ. Тийм учраас хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой хүмүүсийн цалингийн доод хэмжээ 1 сая төгрөгөөр тогтоох. Хөгжлийн үе шатаар нь бие даасан цогц хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гурван хэсэгт хуваах. Амлалтаа онцсайн биелүүлсэн аймгийн хамт олныг урамшуулах, хөдөлмөрийн алтан медалаар шагнах.