Friday 8 January 2010

Шинэ оны анхны дугаар гарлаа.

Зиак энэ жилийн зурхай дээр миний зан төлөв янз янзаар буусан байна шүү. Эрхэс одсыг ажваас миний хувьд энэ жил сайхан, эрч хүчээр дүүрэн харагдана лээ. Ялангуяа жилийн сүүлээр томоохон юмы ард гарах төлөвлөгөөтэй байгаа гэсэн байна. Хувийн амьдралын хувьд ойр дотны хүмүүстэйгээ нийтэч байх нь ээлтэй гэсэн байна хичээнээ ккк. Харин хайр сэтгэлийн хувьд бүрхэг сонсогдож байна лээ дээ яах ч билээ.

Урд зүгт зочилсон тэмдэглэлээс гэвэл хонь ямааны махаа галуу шувууны махаар сольж, харь хэлээр нэвтрэлцэн байцааж суусаар байгаад таарсан даа. Өөр орны хүн болхоор виза гэж шаналгааны эд байдаг юм байна лээ. Яг харлахын даваан дээр жил солигдох гээд сэтгэл хөдлөл ихтэй байсныг ч хэлэх үү гэнэдээд нутагтаа ирчихсэн. Энэ удаа харин нилээн бэлтгэл хангагдсан явах төлөвлөгөө аль хэдийн гарцан олон хоногоор явуулах сурагтай.