Эээ хөөрхий блогоо мартах шахсан байна шүү. Би гэж xүн нийслэл Улаанбаатар хотод сууршаад нилээн хэдэн сар боллоо. Анх ирээд эргэн тойрон соёлтой залуучуудаар дүүрэн, гоё барууны машин холхилсон догь газар ирсэндээ их л сэтгэл хөдөлж билээ.За тэгээд дөнгөж ирээд нэгэн компанид шалгалт өгч гурван сарын туршилтын ажилтан болж орлоо. Сарын дараа анхны цалин бууваа. бөөн баяр болсон амьтан бүтэн сарын цалинг тавхан хоногт наргиж цэнгээд дуусгав. Байрны түрээс, унааны зардал юу ч үгүй болсноо мэдсэн юм шиг дараагийн 15 хоног байсан мөнгөө их гамтай хэрэглэж билээ. Амьдрал ажил гэр, сургууль гуравын дунд үргэлжилсээр л... нэг л мэдхэд 2010 он гарах дөхсөн байна даа. Дараа жилийн ажлын төлөвлөгөө зохиох ажил толгойноос гарч өгдөггүй дээ. Цаасан дээр бичиж санаагаа амраадаг юмуу даа. Төлөвлөгөө зохионо гэдэг бас чамгүй их тэвчээр авьяас шаарддаг юм байна аа. Ажил ундрах тусам илүү ихийг амжуулахыг хүсээд байх шинкжтэй. Гэхдээ аливаа ажлын гүйцэтгэлийн чанар, түргэн шуурхай биелүүлэлт, хэрэглэгчийн сэтгэл хангамж энд их чухал байх ёстой гэж бодном. Ямар ч байсан ирэх жилийн төлөвлөгөөгөө давуулан онц сайн биелүүлэхийн төлөө зүтгэе! оролдоод үзнэ ээ. Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана гэдэг шүү дээ.
Жинхэнэ кайф - Хэд хоногийн өмнө МАНЮ - Чэлсий хоёрын тулааныг нойроо хагаслан байж үзсэн, үнэхээр гоё сэтгэл хөдөлгөсөн кайфтай тоглолт болсон шүү. Дээрээс нь мөрийгээ авна гэж бодохоор их сайхан байна аа.
Өө нээрээ саяхан андуудын зөвлөснөөр Тэнгис кино танхимд зочилж "Би чамд хайртай 2" кино үзэж сонирхсон юм байна. Анх удаа орж байгааг ч хэлэх үү их гоё санагдсан шүү. Киноний хувьд Overall rate 7.5/10 баймаар кино байна лээ.
Өө нээрээ Гончиг ахаа их гоё үг байна лээ. Түр хэрэглэж байгаад өгье.
ANTI-LEADER: FOLLOWERSHIP
6 years ago
9 comments:
Хүүхэд нээрээ хаана ажиллаж байгаан.
Монголд ирчээд уулзаж муулзахгүй овоо гар шүү
Хүүхэд манай дээд давхарт байгаа. :))
haha neeree ireed uulzaaguin baina shuu. Tsoomoo hugshuun hureed iree uulzay daa.
Аймар оффист орж суунгуутаа дээрэлхдэг байшд.
Яаж очихын, замын зардал чи гаргана гэвэл би очлоо
naan chin ongots buuh gazar baidag um uu? ham ni ongotsoo yavuuliyaa.
Hehe Anyagiin ongotsond tsoomoo bagtaj suugaad uulzah getel anyag tsoomoo olj haralgui uulzaj chadalgui 9 honog noirgui honojee...
za za nohduud demii um yarij baihaar mendee 2-uulaa ter website-nii uchiriig zaagaad ogvol bi bodoj ogno shuu. Bi orood burtguuleh yostoi yu? Yah u? :D:D:D
Түрээсийн байранд амьдардаг, 5 хоногийн шоунд цалин нь дуусдийн байж онгоц ярихтайгаа
bi bas hariad bair tureeslej amidarya gej bodood baigaa shde, eejdee helsen chin daanch zagnuulsan l daa daanch.. kekeke
ingehed turees ni hed baih uu, for single ?
Post a Comment